Эбола өвчний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна


Эбола өвчний улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Умард Киву мужид "Эбола вирус"-ээр халдварладаг өвчний тархалт нэмэгдэж, тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнуудын санааг ихээхэн чилээж байгаа тухай телевизийн "Си-Эн-Эн” суваг мэдээлэв.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас даваа гарагт мэдээлснээр, Умард Киву мужид уг өвчний 57 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 хүн амиа алдаж, 27 хүний бие тун хүнд байгаа ажээ. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа алдагсдын тоог 41 хүрсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, доктор Тедрос Аданом Гебрейесус Умард Киву мужийн Бени хот болон Мангина нутагт очсон байна. Мангина нь Бени хотоос 30 километр зайд оршдог суурин ба тархалтын голомт болоод байгаа аж.

Өвчний тархалт дэлгэрээд байгаа Умард Киву муж нь Конго улсын хамгийн олон хүн амтай муж бөгөөд 8 сая оршин суугчтай юм. Тус мужид мөн шилжин суурьшсан сая гаруй хүн амьдардаг 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.