Долдугаар сарын 1-ны өдөр барилгын ослын улмаас хоёр хүн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 40 настай залуу ажлаа хийж байхдаа зургаан давхраас унаж амиа алджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаачийн толгойд арматур зоогдсон, эмнэлэгт хүргэгдэх замдаа зүрх нь зогсжээ.
Энэ талаар ЦЕГ-ын хмт-ийн мэргэжилтэн М.Мөнхшүр "Долоодугаар сарын 1-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас хүн унаж гэмтлээ гэсэн дуудлага, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст бүртгэгдсэн. Үүний дагуу хэргийн газрын үзлэг хийхэд тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын зургаан давхраас эрэгтэй 40 настай У унаж бэртэж, гэмтлийн эмнэлэг хүргэгдэх замдаа амь нас нь хохирсон хэрэг бүртгэгдсэн байгаа" гэлээ.
Мөн Чингэлтэй дүүрэгт барилгын ослын улмаас нэг хүн амиа алдсан байна. Иймээс аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагатай байгаа юм. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулан шаардсаар байгаа ч энэ төрлийн хэргүүд гарсаар байна.
Сэтгэгдэл