Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, уулзалт, хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжиллээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 оны нэгдүгээр сараас эхлэн боловсруулсан бөгөөд цахим хуудсанд олон нийтэд ил тод байдлаар санал авч боловсруулжээ.
Хэлэлцүүлэгт БХБЯ-ны Нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын дарга Г.Цогтсайхан, газрын ахлах мэргэжилтэн П.Очирдаваа,
БХТ, Эрчим хүчний зохицуулах хороо,
Хот суурины ус хангамж, ариутгах татруурыгн ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл
МХЕГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дэд зөвлөл, ТББ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.