Япон гэнэт яагаад хүчирхэгжив.
Японд XII зуунаас цэргийн хүчирхэг засаглал болох Шогуний хаанчлал тогтож, олон зуун жил оршин тогтножээ.
1867-1868 онд Мейжи хааны удирдсан хувьсгал гарч, шинэ үе эхэлсэн байна. Энэ үед түгжигдмэл, гадаад харилцаагүй, хулсан нум сумтай, үхэрт чирсэн анжисаар тутаргын талбайгаа борлуулдаг япон гэнэт үсрэн цойлж, 20 жилийн дотор өндөр хөгжилтэй, хөрөнгөлөг нийгэм байгуулж, тухайн үеийн хамгийн хүчирхэг улс их британи, оросыг гүйцэн, усан флот, орчин үеийн их буу, пулъёматаар зэвсэглэсэн том армитай, үйлдвэржсэн орон болон хувирчээ.
Ингээд 1905 он гэхэд дэлхийн хамгийн хүчтэй орон хаант Оростой байлдаж, Цусимын хоолойд баруунаас орж ирсэн 300 флотыг нь живүүлж, порт Артурын дэргэд хуурай замын цэргийг нь хиаруулж, Курилийн арлуудыг булаан авч, дайнд ялжээ.
Гайхаж гэлмэгдсэн барууны ертөнц судлаад үзвэл энэ хувьсгалыг хэн хийсэн гээч. Эзэн хааны дэргэд байгуулсан ГЭНРО нэртэй, үндсэн хуулийн бус АХМАДЫН ЗӨВЛӨЛ санаачлан удирджээ.
Энэ гэнро гэх улс төрийн туршлагатай ахмадын зөвлөл японы улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
1940 онд хамгийн сүүлчийн гэнро үхэхээсээ өмнө Гитлертэй байгуулсан эвслийг буруу шүү гэж захисаар үхсэн байна. Япончуудад ахмадын зөвлөл үл мартах түүх ийн үлдээсэн байна.
Дэлхийн техникийн хувьсгалыг хэн удирдав.
Техникийн буюу үйлдвэржилтийн хувьсгалыг хэн санаачлан удирдав гэдэг дээр маргаан байхгүй, XVIII зууны гуравдах хагаст Англичууд эхлүүлжээ.
Тэр үеийн дэлхийн атаман байсан Голландийн хажуугаар англи гэнэт сэхсэн байна.
Европ тэр чигээрээ далайн дээрэмчин энэ "Нянгар” яагаад хаданд гарав гэдгийг судлаад үзвэл, англичуудын алдарт протекционизм, түүнд зориулсан Лордын тэнхмийн хэдэн хууль нөлөөлжээ. Үүнийг прусс, австри,швед шууд хуулан авч араас нь дагажээ.
Лордын тэнхим буюу пэрүүдийн тэнхим гэдэг нь английн парламентийн дээд танхимд суудаг буржгар парек өмссөн үе дамжсан, энгэрээрээ дүүрэн одон зүүсэн, 70-80 насны өвгөчүүд байсан байна.
Одоо ч английн дээд тэнхим лорд тэр чигээрээ насаараа суудаг өндөр настангууд хэвээрээ.
Английг хүчирхэг үйлвэржилт явуулахад хэдхэн хууль боловсруулан доод тэнхмээс дэмжлэг авчээ. Ингээд протекцианист шинжтэй хэдэн хууль гаргасан нь
-
Хувийн өмч ба гэрээг яс хамгаалдаг хэнээс үл хамаарах, үр ашигтай шүүх ба хамгаалттай институци бүрдүүлэх
-
Худалдааг өндөр төвшинд явуулах
-
Газар болон үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх
-
Хөдөлмөрийн хуваарийг өндөр төвшин зохицуулах
-
Санхүүгийн зах зээлийг хурдасгах явдал байлаа.
Английн үйлдвэрийн хувьсгалын эцгүүдээр лордууд Кромптона, Аркрайта нарыг нэрлэдэг.
Энэ жишээнүүдийг дурдхын учир нь: үр дүнтэй хувьсгалыг амьдралын, улс төрийн, төрийн асар их туршлагатай, эдийн сонирхол, сэтгэлийн хир, шунал тачаал нь тайлагдсан ахмад настан хийхгүй бол залуусын хийсэн хувьсгал цус урсгаж, улс орондоо асар их хямрал авчирхаас өөр юунд хүрдэггүйг францийн их хувьсгал, манай ардчилсан хувьсгалын удирдагчдын алдаа бэлэн нотолгоо болдог.
Францийн хувьсгалын эцгүүд бүгд 30 хүрээгүй залуус хоорондоо алалцсаар агуу Дантон, Марат зэрэг 90 сайхан залууг гильтоны илдэн доор аваачиж толгойг нь таслаад түүнийг хийсэн алдарт Ропесьпер хамгийн сүүлд гильтондуулсаар хувьсгал дуусч, франциуд бүгд роялист буюу дарангуйлагчаа хүсэх хүлээлттэй үлдсэн.
Энэ бүхнийг нас чинь, туршлага чинь, хүсэл шуналын бохир чинь арилаагүй улс төрд санаархаж яваа залуусд "терпи казак, атаманом будещь” гэж хэлэхийн тулд дурдлаа.
Та нар бүү яаар. Цаг чинь ирнэ. Туршлага хуримтлуул, эх орноосоо өмнө өндөр хэргэм, их зоосны жингэнээ сайхан санагддаг дуршил багассан үедээ нам удирдана, шинэчилнэ, улсаа хөгжүүлнэ гэж ярьцгаа.
Хөгшин бурхинууд чинь бүх алдаагаа хийчихсэн тэд гэмээ намначилж, алдаагаа засах, их ухаан суусан насандаа яваа, тэднээр жогорхойг нь арчуулах цөөхөн хугацаа байх ёстой.
Би өнөөгийн 30-40 настныг доромжлох гээгүй гэхдээ танарын ихэнх нь "харанхуй” үеийн төлөөгч шүү. Үзэл санааны ертөнцөд өөрчлөлт гарч, шүтэж, зүтгэж нэг тийш харж явсан найдвар идиаль алга болж, зөвхөн паргаматик хар амьдрал шүтсэн үеийн төлөөлөгч та нарын ихэнх байна.
Ялангуяа боловсорч, түүгээрээ мэргэжилдээ АС болж, амьдаралаа хэнээс ч хамааралгүй авч явах мэдлэг хуримтлуулсныхаа дараа улс төрдөцгөө.
Хэдэн сайхан ишлэл үг цээжилж, цээжний пангаар ярьж, хоосон толгойтой байж, ораторийн дугуйланд сууж олны өмнө өөөрөө ч мэдэхгүй юмаа сайхан ярьж сурвал манай өнөөгийн ерөнхийлөгч шиг алсдаа олны ам хазайсан амьтан болно шүү.
Энэ бүхний буруутан танар биш, энэ бол системийн шилжилтийн буруу гэж өмөөрье.
Философи, физ-математикийн цогцолбор онол болох СИНЭНЕРГИТИКИЙН хуулиар бол ухаандаа өмнөх үеийнхнийг яаж ч муулсан эрэмблэгдсэн, үзэл идеальтай, цэгцтэй боловсролын хүчирхэг системтэй, чанга чадалтай багш нарын хатуу дэглэмд боловсрол олж авсан этгээдүүд. Тэдний ихэнх нь даргын цүнх барьж биш чадлаараа ялгарч, шат дараалан дэвшдэг үеийнхэн. Синэргетикийн хуулиар нэг эрэмблэгдсэн байгаль, нийгмийн үзэгдэл нөгөө эрэмблэгдсэн нийгэмд орохоос өмнө хаос орчноор дамждаг. Ингээд дахин өөр цэгцтэй нийгэмд ортлоо хүний үеийг дамждаг. Энэ хаос үеийнхний олонхи боловсрол, мэдлэг, ажлын чадвар олгох боломжгүй хамгийн тааруухан багш, сургуулиар дамждаг тул өөдөлж болох хамгийн вульгар замыг сонгоцгоодог.
Түүний нэг нь улс төрд хөлөө тавиад, өндөр албанд очоод, тансаглах, хөрөнгөжих арга, нүдний өмнөх жишээ болжээ.
МАН-ын залуусыг хар, яаж галзуурч байна, АН-ын залуу үе хувьсгал хийснийхээ дараа яаж ялзрав.
Манайхны сонгосон Наранхүү гэж гишүүн, тэр Баасанхүү, энэ ерөнхий сайд нарын ярьж байгаа үгийг сонсоод үз. Тас харанхүй нүх.
Дахин хэлэхэд бүх юм цаг хугацаатай үе мөчлөгтэй байдаг. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг бол гүн ухаан шүү.
Монголд үндсэн хуулийн бус насаараа зөвлөдөг ЗӨВЛӨХИЙН ЗӨВЛӨЛ болох гэнро, лордын баг маш чухал байна.
Тэд бол үе үеийн ерөнхий сайд, спикер, ерөнхийлөгч нараас бүрдэх ёстой.
Тураны ертөнцөд АКСАКАЛЫН зөвлөл бүхнийг шийдсээр ирсэн түүхтэй.
Монгол төрийн ахмадын зөвлөлийг бүх насаар нь томилж, дээд тэнхим болгон залсан цагт цус асгаруулсан эрх мэдлийн хувьсгал биш япон, английн үйлдвэрийн хувсгалын туршлага хэрэгжин гэдгийг тэнхээгээрээ орлин, зарламаар байна
Техникийн ухааны доктор Ц.Сосорбарам