УИХ-ын хаврын чуулган завсарлахтай зэрэгцэн ээлжит бус чуулган зарлах тухай яриа гарсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл хуралдааны товыг зарлаагүй, зарлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тиймээс олны анхаарлыг татаад буй сэдвийн нэгэнд ээлжит бус чуулган зарлах эсэх тухай асуудал ороод байгаа юм.
УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, АТГ-ын даргыг чөлөөлөх саналыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 26 гишүүн гаргаж, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтээ өргөн мэдүүлэх ёстой гэсэн хуулийн заалттай. Мөн үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий гишүүдийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, "60 тэрбум"-ын гэх хэрэгтэй холбогдуулан АТГ-ын даргыг огцруулах асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах саналаа УИХ-ын даргад хоёр удаа хүргүүлээд байна.
Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад хандаж хугацаатай мэдэгдэл хүргүүлж, гарын үсэг зурсан 26 гишүүний нэрсийг сэтгүүлчдэд дэлгэсэн билээ.
60 тэрбум тэргүүтэй авилгалын эсрэг асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжсэн гишүүдийн нэрс:
- Л.Оюун-Эрдэнэ
- Б.Баттөмөр
- Л.Болд
- Х.Болорчулуун
- Ц.Гарамжав
- Ц.Даваасүрэн
- Д.Дамба-Очир
- Б.Жавхлан
- С.Жавхлан
- Г.Занданшатар
- З.Нарантуяа
- Х.Нямбаатар
- М.Оюунчимэг
- Я.Санжмятав
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- Г.Солтан
- Д.Сумяабазар
- А.Сүхбат
- Н.Учрал
- Ц.Цэрэнбат
- С.Чинзориг
- Л.Элдэв-Очир
- Б.Энх-Амгалан
- Ж.Энхбаяр
- Л.Энхболд
www.ardnews.mn
http://www.ardnews.mn/politics/1321
Сэтгэгдэл