Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол
Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонгконгийн Засаг захиргааны онцгой
бүсийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон Ялтан шилжүүлэх тухай
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонгконгийн Засаг захиргааны онцгой
бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг
Хууль зүйн сайд Д.Дорлигжавт Засгийн газраас олгосон байна. Албаны эх
сурвалжийн мэдээллээр Хонгконгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн
байнга оршин сууж байна.
Гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй хоёр, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байна. Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломжтой болно.
Мөн эх орондоо ял эдлэхийг хүссэн, Хонконгт ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг шилжүүлэн ирүүлэх ажлыг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой болох юм.
Өглөөний сонин
Сэтгэгдэл