Бидний өдөр тутам хэрэглэдэг энэ төхөөрөмж өөрийн гэсэн сонин түүхтэй. Харин та тэр болгоныг мэдэхгүй байсан гэдэгтэй маргах гээд үзье?
Нэг: Телефоны компаниуд шинэ мэргэжлийг олноор гаргаж ирсэн юм. Холбооны залгагч хүүхнүүдгүйгээр та утасдаж чадахгүй. Тэд нар л харилцагч нарыг холбон өгч иржээ. Тэдэнд тавих шаардлага ч өндөр байлаа. Жишээлбэл албанд зөвхөн нөхөргүй 18 – 25 насны, 165 см-аас дээш өндөртэй залуу эмэгтэйчүүдийг авдаг байв. Холбодог төхөөрөмжийн дээд хэсгийн нүхнүүдэд тэд хүрч байх ёстой. Ажил хүнд гээд гайгүй цалин хөлс өгдөг байжээ.
Хоёр: Телефонист хүүхнүүд зөвхөн салбарынхаа эрэгтэйчүүдтэй л гэрлэх ёстой байсан гэдэг. Мэдээлэл алдахгүйн тулд гэх үү дээ.
Гурав: Холбоочин бүсгүйчүүд үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэр бүхий олон шугамаар тэднийг холбож өгдөг байсан юм. Нэгэн удаа хот улаан бурхан өвчинд нэрвэгдэх үед арай өөр системд шилжжээ. Нэг холбоочин өвдвөл бусад нь түүний чээжилсэн зүйл дээр ажиллах ёстой болж цаг алдах байв. Ингээд нэрийг нь утасны дугаараар сольжээ. Өнөөдөр ч тэр дугаарын систем хэрэглэгдэж байгаа.
Дөрөв: Нью-Жерси хот 1951 онд түүхэнд анхны кодтой хот болов. Хотод 201 гсэн тоог авлаа. Хотын хүн амаас хамааран ийм кодуудыг хот сууринд олгож эхэлжээ. Том хотууд утасны дискээ хурдан эргүүлэх амар дугаарыг тухайлбал, Нью-Йорк 212, Лос-Анжелес 213 гээд л код авсан байв. Харин хөдөөд 915, 913 гэх мэтээр тоо өгөгджээ.
Зургаа: Корней Чуковскийн гэр музейд нэгэн хуучин утасны аппарат байдаг. Тэр бол онцгой эд. Түүний дискэнд тооноос гадна үсэг бий.
Долоо: Орост телефон бий болж байхад аппарат нь 30-70 рубль, холбооны жилийн зардал нь 250 рубль байв. Их үү бага уу? Тэр үед сайн инженер сардаа 24 рублийн цалинтай байжээ. Тухлаг хоёр өрөө байрны жилийн түрээс 200 рубль байлаа.
Найм: Эхний үеийн аппаратуудад дугаар оруулах диск байсангүй. Төв станц руу утсаа аван холбогдоод дугаараа хэлдэг байжээ.
Арав: Дуу компьютерийн сүлжээ буюу тоон хэллэгт 1973 онд шилжсэн явдал нь эртний хэрэг шиг санагдаж магадгүй. Өнөөдөр энэ дижитал технологи теле холбооны хамгийн эрэлттэй зүйл болсон. Хэрэглээ жилд 20 хувиар нэмэгдэж байна. Хэрэв таны бизнест орчин үеийн утсан холбоо хэрэгтэй бол Виртуаль автомат телефон станцад ч холбогдож болно. Үүнийг "Үүлэн холбоо” гэдэг зах зээлийн лидерүүд бүтээсэн байгаа. Эдний төхөөрөмжийг хэрэглэж байх үед Та утсаар эсвэл компьютераас хаанаас ч, хэнтэй ч холбогдож чадна.
Сэтгэгдэл