Хятадууд хүн суулгаж нисдэг дрон бүтээлээ


БНХАУ-ын дроны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Ehang” гэдэг компани нэг хүний багтаамж бүхий бүхээгтэй, дөрвөн сэнстэй дрон бүтээснээ зарлав. "Ehang 184” нэртэй дроны батарейг нь 2 цаг цэнэглээд 100 кг ачаатай 23 минутын турш нисэх боломжтой гэнэ. Дроныг 300-500 метрийн өндөрт, 100 км/цаг хурдтай нисэхээр тооцоолж бүтээсэн байна. Компанийн зүгээс уг дроноор 100 гаруй нислэг, түүний дотор нэлээд олон удаа нисгэгчтэй туршилт хийсэн нь амжилттай болжээ.

Ийм учраас энэхүү дроноор нисэх нь нислэгийн аюулгүй байдал талаас найдвартай хэмээн тус компанийн удирдлага үзэж байгаа ба бүр энэ жилд нэгж тус бүрийг 200-300 мянган ам.доллар үнэлж худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэв. Гэвч тус компани хятадын эрх баригчдаас нислэгийн зөвшөөрөл авах, хууль зүйн орчин бүрдүүлэх гэх мэтчлэн олон асуудалтай нүүр тулгарах нь гарцаагүй. 

Энэ дроны нислэг үйлдэж байгаа бичлэгийг интернетээс үзэж болж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.