Уурласан багш халуун будаагаар сурагчаа гэмтээжээ



Багшийн ёс зүйгээ умартсан зарим багш нар уур бухимдлаа сурагчиддаа гаргаж байна.

Оны өмнөхөн Булган аймагт бага ангийн багш балчир сурагчаа хүнд гэмтээсэн цочирдом хэрэг гарчээ.

Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулбал, тус аймгийн Рашаант сумын сургуулийн бага ангийн багш "Үдийн цай" өгөх үеэр балчир сурагчаа аягаггүй ирлээ гэж бухимдан загнаж, улмаар халуун будаа алган дээр нь хийж өгсөн байна. Зургаахан настай нэгдүгээр ангийн хүүхдэд багшийн үг бол хууль учир халуун будааг нь асгачихгүйг хичээсээр бяцхан гараа гүн түлжээ.

Одоогоор хүү сэтгэл санааны цочролд орж, татаж унадаг болоод байгаа гэнэ.

Харин санаанд багтамгүй харгис үйлдэл хийсэн багшийн асуудлыг аймгийн Боловсролын газар тависнаар ажлаас нь халсан байна. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.