Баянгол дүүрэгт утаа ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгслээр зорчихыг хориглов

Баянгол дүүрэгт утаа ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгслээр зорчихыг хориглов

Наймдугаар сарын 1-ний өдрөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зөвшөөрөгдөх дээд  хэмжээнээс их утаатай автотээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон дүүргийн Засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжийн дагуу дүүргийн Замын цагдаагийн хэлтсүүд ажлаа эрчимжүүлж, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд   холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.

-500 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийснээс 200-гаад зөрчил илэрсэн-

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг "Баянгол дүүргээс 2018 оны хоёрдугаар сард дүүргийн нутаг дэвсгэрт стандарт хэмжээнээс их утаатай тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх захирамж гарсан. Наймдугаар сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын ажил явагдаж байгаа. Өнөөдөр нийт 500 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийснээс 200-гаад зөрчил илэрсэн. Мөнгөн дүнгээр 5 сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ ажил цаашдаа жил бүр үргэлжлээд явна. Утааны үзүүлэлт өндөр байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргээр зорчиж байгаа тохиолдолд зөрчлийг нь арилгуулан дахин зорчуулах арга хэмжээг авч байгаа" гэв.

-Нийтийн тээврийн хэрэгслүүд насжилтаараа утаа хаях нь өндөр байна-

600 орчим тээврийн хэрэгсэлд хэмжилт хийхэд 300 гаруй нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их хэмжээний утаа ялгаруулж байжээ. Ялангуяа 100 орчим автобусыг шалгахад 80 нь их хэмжээний утаа ялгаруулсан гэж байна.

Зөвхөн нэг автобус дээр жишээ авахад ямар байгаа талаар Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Ж.Ганзориг  "Утааны стандарт 40 хувиас дотогш байх ёстой. Гэтэл саяны автобус 92.4 хувь буюу байх ёстой хэмжээнээс нэг дахин илүү утаагаа ялгаруулж байна. Он залуу нийтийн тээврийн хэрэгсэл утаа хаях нь бага, стандартын дагуу байгаа бол 2006-2008 оны нийтийн тээврийн хэрэгслүүд насжилтаараа утаа хаях нь өндөр байна. Наймдугаар сарын 1-нээс энэхүү арга хэмжээ эхлэн 20 удаа хяналт, шалгалт хийгээд байна" гэв.

БГД-ийн ЗЦТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Хяналт шалгалтаар нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байгаа. Нийслэл хотын хэмжээнд нийт иргэдийн 60-70 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Хяналт шалгалтаар нийтдээ 40 гаран чиглэлийн тээврийн хэрэгсэл зөрчилтэй илэрлээ. Цаашид дахин зөрчил гаргуулахгүй байхаар албан байгууллага руу нь мэдэгдэл өгнө"
Автомашины утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.