МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой 17.00 цагт эхэлж 21.00 цагт дуусчээ.
Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулсан байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөө өглөө 09.00 цагаас Хүүхдийн ордонд болох бөгөөд энэ хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгоно. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ынхан Нийслэлийг нэгдсэн бодлогоор хариуцлагажуулж өгөх үү ? эсвэл Нийслэлийн намын удирдлага, Нийслэлийн засаг захиргааны удирдлага тус тусдаа байж тал эрх мэдлээр , талцаж улс төржөөд явах уу? гэдэг асуудалд хариу өгөх хариуцлагатай сонголтыг хийх юм.
Д.Ундрах
Сэтгэгдэл