Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаан өнөөдөр /2016.11.24/ хуралдлаа. Нийт 41 төлөөлөгчөөс Ардчилсан намаас сонгогдсон 22, МАН-аас сонгогдсон 15 төлөөлөгч хуралдаанд оролцож, 90 хувийн ирцтэйгээр хуралдсан юм.
Хоёрдугаар хуралдааныг дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг даргалан явуулсан бөгөөд дүүргийн Засаг даргад төлөөлөгч Д.Пүрэвдавааг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэв.
Төлөөлөгчдийн олонхийн буюу 59.4 хувийн саналаар дүүргийн Засаг даргад Д.Пүрэвдавааг дэмжиж, нийслэлийн Засаг даргад түүний нэрийг дахин өргөн барихаар тогтлоо.
Сэтгэгдэл