Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ


Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ

Банкнаас бусад санхүүгийн салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо зарим хуулийг шинэчлэн найруулах, заримд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд боловсруулаад байгаа "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төсөлд шинээр оруулж буй зарчмын өөрчлөлтүүдийг Хорооны орон нутгийн төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүлжээ.

Хэлэлцүүлгээр Хорооны орон нутгийн төлөөлөгчид хуулийн төсөлд оруулах болон хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэлтэй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар саналыг илэрхийлсэн байна. Тухайлбал, хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхэлж буй хувь хүмүүст авах арга хэмжээний тухай, мөн, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын онцлогийг харгалзан үзэж, зохицуулалтад тусгах зэрэг онцлох саналуудыг гаргажээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд батлагдсан бөгөөд зах зээлийн харилцаа өнөөдөр тухайн үеийнхээс ихээхэн өөрчлөгдсөн. Иймд Хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа ба зах зээлийн оролцогчид, олон нийтээс санал авч буй юм байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.