“Алтайн намар” шатрын бага наадам эхэллээ


“Алтайн намар” шатрын бага наадам эхэллээ

Орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, баруун бүсийн таван аймгийн шатарчдыг туршлага солилцуулах, бүсийн шатрын спортыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд сурталчлах, хүүхэд багачуудад оюуны спортыг хөгжүүлэх зорилготой "Алтайн намар” шатрын бага наадам-2018 Говь-Алтай аймгийн Алтай хотноо есдүгээр сарын 21-нд эхэллээ. 

Дөрвөн өдөр үргэлжлэх наадмын үеэрГовь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит "Баруун бүсийн багийн аварга шалгаруулах тэмцээн”, Монгол Улсын шатрын спортын анхны Олон улсын их мастер, Д.Шаравдоржийн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн, Говь-Алтай аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн, тус аймгийн хөдөөгийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн тус тус болно. Наадамд  баруун таван аймгийн найман багийн 80 шатарчин оролцож байна.



 


Наадмыг  тус аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Шатрын холбоо, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, "Эрдэнэс Алт Ресурс” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар хамтран зохион байгуулж буй.

Говь-Алтай аймагт 1984, 1986, 2014 онд улсын аварга шалгаруулах тэмцээн, 2004 онд "Алтай шатарчдын өлгий" тэмцээн болж байжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.