ДАШТ-ЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЖҮДОЧ


Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ болж буй.

ДАШТ-ЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЖҮДОЧ

 

Өчигдөр орой эмэгтэйчүүдийн 57 кг-ийн төрөлд барилдсан МУГТ, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа анхны медалийг авчирлаа.

Ийнхүү тэрбээр ДАШТ-ээс гурван медаль хүртсэн анхны жүдоч болов.

Тодруулбал, 2015 он ДАШТ хүрэл

2016 он Олимпийн мөнгө

2017 он  ДАШТ алт

2018 он ДАШТ хүрэл медаль хүртэв.

Домог болсон Д.Сумъяагийн хувьд авьяас чадвар, уйгагүй хөдөлмөр, тууштай зүтгэлээр амжилт, ялалтыг буухиалж яваа их спортын од энэ мундаг охин эгэл жирийн амьдралдаа маш даруу, дөлгөөн үнэхээр хүндлэм нэгэн.

"Тамирчны ялалт хямдхан олддоггүй" гэдэг  шиг тив, дэлхийн дэвжээнээ туг сүлдээ мандуулж яваа тамирчид минь Монголчуудынхаа бахархал билээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.