Хакүхо М.Даваажаргал: “Сумогийн бурхан над руу инээмсэглэж байна”


 

Хакүхо М.Даваажаргал: “Сумогийн бурхан над руу инээмсэглэж байна”

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал уналгүйгээр 15 даван 41 дэх түрүүгээ авсан. Японы сумо бөхийн домогт Тайхо аварга 32 удаа түрүүлж байсан. Ёкозуна Хакүхо 41 удаа түрүүлэхдээ 14 т нь ганц ч уналгүй түрүүлж, дээд зиндааны 1001 дэх даваагаа авлаа. 2013 онд зодог тайлсан Озэки Каой 879 даваа авч байжээ. Мөн Их аварга Хакухо М.Даваажаргал тэмцээний найм дах өдөр их аварга цол авснаас хойших 800 дах даваагаа авсан нь өмнө нь Китаноуми их аварга 670 удаа давсан амжилт эзэмшиж байсныг эвдлээ. Японы сумо бөхийн түүхийг шинээр бичиж буй Монголын их аваргын амжилтыг ойрын 40 жилдээ эвдэх хүн байхгүй хэмээн сумо сонирхогчид болон судлаачид үзэж байгаа ажээ.

Их аварга Хакухо М.Даваажаргал  "Сумогийн бурхан тэнгэр над руу инээмсэглэж байх шиг байна. Энэ жил бэртэл авч, аав минь саяхан бурхны оронд одсон. Би ойрын үед их ганцаардаж, шаналж байгаа ч тэнгэрт байгаа аавдаа заавал  сайн мэдээ дуулгах ёстой гэж өөрийгөө хурцалсан. Би башё эхлэхээс өмнө өөртөө 100 хувь итгэж чадахгүй байсан. Одоо ингээд зогсож байгаадаа үнэхээр их баяртай байна” хэмээн ярьжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.