ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ


ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАЖ ДУУСЧЭЭ

 

Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг, систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ.

Тэрбээр эрх мэдлээ урвуулж өнгөрсөн оны 7-12 дугаар сарын хооронд төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрсийг зөөдөг хятад компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан хэрэгт холбогдсон юм.

Ингэхдээ АТҮТ-д ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр нэвтэрч, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд худал мэдээлэл оруулах, зарим мэдээллийг устгаж, өөрчилсөн, хуурамч бүхий бичиг баримт үйлдсэн нь тогтоогджээ.

Хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагаас хянаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.