"Hero Entertainmment" студиэс бичлэг алдагдсан тухай өглөө мэдээлж байсан билээ. Энэ талаар "Hero Entertainmment"
студийн захирал, найруулагч Б.Баатар архиваас нь дүрс алдагдсан болохыг мэдээлсэн юм.
Тэрээр хэлэхдээ "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн 50 нэвтрүүлэг явж байгаа. Сайны хажуугаар саар юм мундахгүй юм. Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэгүүд алдагдсан.
Би үүнийг маш том мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Нарийн зохион байгуулалттай гэж хэлэхийн учир нь энэ бол ганц 2 хүний хийсэн ажил биш, энэ бол маш том бүлэглэлийн хийсэн тусгай ажиллагаа гэдгийг хэлье.
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын болон өөр хэд хэдэн бичлэг алдагдсан. Энэдүрсээ алдаж хариуцлагагүй байдал гаргасандаа "Hero Entertainmment" студийн өмнөөс Н.Энхбаяраас уучлал гуйж байна. Мөн С.Зориг агсны талаар хийж байсан баримтат киноны бичлэг нь хардтайгаа алга болсон байна. Сервер дээр хуулсан бичлэгүүд нь ч алдагдсан." хэмээлээ.
Сэтгэгдэл