Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна. Уг захирамжид, нийслэл Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглохоор тусгажээ.
Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот, Туул голын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, амралтын газрууд нүхэн жорлон ашиглахгүй юм байна. Хэрвээ захирамжийн хэрэгжилтэд саад учруулж, стандартын бус жорлон, угаадасны нүх ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын гэрчилгээг нь сунгах, шилжүүлэх, байгалийн дагалдах баялаг ашиглах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох зэрэг үйлчилгээг үзүүлэхгүй байхыг төрийн байгууллагад даалгасан байна.
Сэтгэгдэл