Пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзанг 500 мянган төгрөгөөр урамшуулжээ


 

 

"Бэйжин Гранпри” пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс Архангай аймгийн пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзан оролцож, бөөрөнцөг шидэлтийн төрөлд 8,97 м шидэж алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд 29,71 м шидэж мөнгөн медаль тус тус хүртжээ. Энэ тэмцээн нь ангилалаараа олимп, Азийн тэмцээнүүдийн дараа ордог байна.

Түүнчлэн ирэх сарын 6-аас 13-нд Индонез улсын Жакарта хотод болох пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах Азийн тэмцээнд бөөрөнцөг шидэлтийн төрөлд оролцох эрхээ гурав дахь удаагаа авч чаджээ.

Тус аймгийн Засаг дарга Г.Самбууданзанд "Олон улс, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээн, олимпийн наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид урамшуулал олгох журам”-ын дагуу 500,000 төгрөгийн урамшууллыг олгож, дараагийн тэмцээнд нь амжилт хүсчээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.