Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын Хөнгөн атлетикийн нийгэмлэгт үзүүлсэн бүх талаар хориглох хугацаа үргэлжлэн хүчинтэй байгаа гэж Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо 26-нд мэдэгджээ. Хориглосон эмийг удирдан илрүүлэх талаар ОХУ-ын ажил хангалтгүй байна гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.
2015 оны 11-р сард ОХУ симулянтыг "системийн чанартай” ашиглаж байна гэж Симулянттай тэмцэх дэлхийн байгууллага буюу WADA илрүүлсний улмаас Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо ОХУ-ын хөнгөн атлетикийн нийгэмлэгээс бүх талаар тэмцээнд орохыг хориглосон байна.
24-нд Олон улсын Олимпын хороо: Сочигийн өвлийн олимпын наадамд оролцох ОХУ-ын цанын машины спортын 4 тамирчны тэмцээний үр дүнг хүчингүй болгож, тэмцээнд оролцох эрхийг хасах шийтгэл үзүүлнэ гэжээ. 12-р сарын 5-7-нд Олон улсын олимпын хороо ОХУ-ын багийг 2018 оны Пюнчанд болох өвлийн олимпын наадамд оролцуулах эсэх тухай чухал хурал хуралдуулна.
Сарантуяа
ХОУР
Сэтгэгдэл