Монголд анхны цахим мөнгө нэвтэрч эхэллээ


 

Монголд анхны цахим мөнгө нэвтэрч эхэллээ

 

Үндэсний төлбөрийн системд "Цахим мөнгө”-ний шинэ төлбөр тооцооны хэрэгслийг нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ Монголбанкинд өнөөдөр боллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энд хэлэхдээ, "УИХ-аас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батласнаар манай улсад цахим мөнгө гаргах хууль эрхзүй бүрдэж Төвбанкнаас дээрх хуулийг мөрдөх "Цахим мөнгөний тухай” журам боловсруулснаар "Мобиком” группийн харьяа "Мобифайнес” компанид"Цахим мөнгө гаргах” тусгай зөвшөөрлийнанхныгэрчилгээ бүхийзөвшөөрөл олгож Монголын анхны цахим мөнгө "Candy”-гээ гаргаж байна. Ингэснээр "Candy” ньМонгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгтэй адилтгах үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдохболлоо.

Үүний өмнө манай улсын төлбөрийн системд зөвхөн арилжааны банкууд оролцдог байсан бол одоо санхүүгийн финтек үйлчилгээн дээр суурилсан ААН, компани, санхүүгийн байгууллагууд орж ирэн үйл ажиллагаа явуулж оролцох эрхтэй болж буй”-г онцлож байв. Тэрээр өнөөгийн зуун аж үйлдвэржилтээс мэдээллийн технологид, түүнийг дагасан цахим хөгжилд шилжиж байна. Дэлхийн олон улс орон, тэдгээрийн төвбанкууд цахим мөнгөний хэрэгсэлд шилжиж буй дэлхийн хөгжил дэвшлийн чиг хандлагаас Монгол Улс хоцрохгүй явах учиртайг тэмдэглэж байлаа.

Анхны цахим мөнгө гаргах хүсэлтийг санхүүгийн олон компани, ААН журмын дагуу Монголбанкинд ирүүлснээр шаардлагын дагуу судалж анхны зөвшөөрлийг "Мобифайнес” компанид олгожээ. Үүний цаана 2 ААН хүсэлтээ ирүүлээд буйг Монголбанкнаас мэдээллээ. "Мобифайнес” компанийн хувьд "Мобиком”-ын үүрэн холбооны сүлжээн дээр тулгуурлан анхны дижитал санхүүгийн төлбөрийн хэрэгслийг олон улсын жишигт нийцсэн хэлбэрээр нэвтрүүлэхээр болж, түргэн шуурхай, хариуцлагатай ажиллахаа мэдэгдэж байна."Мобиком” корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, "Технологийн дэвшил дээр суурилсан цахим мөнгө нэвтэрснээр удахгүй бэлэн мөнгөний АТМ болон цахим карт халаагаа өгөх цаг ирж байна” гэв."Candy” нь анх зөвхөн"Мобиком”-ын хэрэглэгчдэд зориулан бүтээсэн урамшуулал олгох лояалти хөтөлбөр байсан бол өдгөө Монгол орон даяар аль ч операторын хэрэглэгч ашиглах боломжтой цахим мөнгө буюу үндэсний төлбөрийн системд Монголбанкаар баталгаажсан цоо шинэ төлбөрийн хэрэгсэл болж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.