Бид сүүлийн үед маш олон төрлийн, мэдэх мэдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг болсон.
Эдгээрийн ихэнх нь хүний биед ач тустай боловч танан цагаан шүдэнд чинь таагүй байдгийг тэр болгон мэддэггүй. Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнсийг мэдсэнээр шүдээ гэмтээхээс сэргийлж болно.
1. Жимстэй сүү
Жимстэй сүүнүүд шүдийг гэмтээдэг гэвэл та итгэх үү? Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээхэд хүрдэг аж.
Түүнчлэн жимстэй сүү аюултай байж болох шалтгаан нь түүнийг хүмүүс удаанаар сорж уудаг явдал. Мөн байнга хэрэглэвэл шүд гэмтэж эхэлнэ.
Тэгэхээр ганц шэйк ч биш найруулдаг, байгалийн гаралтай бус жимсний шүүснүүд шүдэнд мөн адил гэмтэл учруулна.
2. Исгэлэн чихэр
Угаас шүдэнд ээлтэй чихэр гэж байдаггүй. Гэхдээ л исгэлэн чихэрнүүд шүдэнд онцгой хор учруулдаг гэнэ шүү.
3. Даршилсан хоол хүнс
Даршилсан хоол хүнс шүдэнд ээлгүй байдаг. Тэр дундаа их хэмжээгээр савлагдсан бол бүр ч хортой.
Учир нь хүнсийг хадгалах үүднээс хийсэн химийн зүйлс нь шүдийг гэмтээдэг.
4. Хийжүүлсэн ундаа
Кола зэрэг хийжүүлсэн ундаануудыг шүдэнд хортой гэдгийг бид мэддэг.
Харин спрайт зэрэг өнгөгүй хийжүүлсэн ундаанууд бүр ч хортой гэнэ. Түүнчлэн үндсээр хийсэн пиво мөн шүдэнд муу байдаг байна.
5. Үзэм
Үзэм зүрхэнд сайн, хүний биед ач тустай антиоксидантыг ихээр агуулдаг ч өөрт агуулах чихэр нь шүдийг ихээр гэмтээдэг гэнэ.
6. Иогурт буюу тараг
Магадгүй иогуртууд олон сайн үйлчилгээтэй байж болох ч шүдэнд бол хэрэггүй юм.
Хэрвээ та дээр дурдсан хоол хүнсийг идсэн бол дараа нь амаа усаар зайлах хэрэгтэй, гэхдээ угааж болохгүй. Учир нь тухайн хүчиллэг хорууд шүдэн дээр нэг цаг байх чадвартай байдаг юм. Тэгэхлээр цагийн дараа шүдээ угаах хэрэгтэй аж.
Харин шүд угаах хамгийн тохиромжтой үе бол дээрх хоол хүнсийг хэрэглэхээс өмнөх үе юм байна. Хэрвээ таны шүд хүйтэн, халуун усанд эмзэг байвал таны шүд аль хэдийн паалангаа алдаад эхэлсний шинж тэмдэг юм байна.
Сэтгэгдэл