Шуурхай: ТЕГ-аас Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явууллаа


 

Шуурхай: ТЕГ-аас Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явууллаа

 

"Голомт" хотхонд ТЕГ-аас ажиллагаа явуулж дууслаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ирсэн гэж байсан ч тагнуулаас өөр мэдээлэл өглөө. Тодруулбал, ямар нэг баривчлагаа хийгээгүй. Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулж, бичиг баримтууд хураан авсан гэв. 

Ажиллагаа явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад аван ажиллагаа явуулсан. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байсан юм. 

 

Ажиллагаа цаг гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцагийг машинд ачсан юм. 

Энэ талаарх мэдээллийг шуурхай хүргэх болно. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.