"Хөх Монгол бүлгэм”-ээс өнөөдөр мэдээлэл хийж, Ц.Нямдоржийг огцруулахыг шаардав. Улмаас тус бүлгэмээс Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргэн байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэлээ.
Бүлгэмийн ахлагч Б.Энхбат энэ талаар 'Өнөөдөр шүүгч, цагдаа, прокурор нарыг хэн шалгах юм бэ?. Өөрсдөө шалгах юм уу. Ийм хууль бус ажиллагаа байж болохгүй. Монгол Улсад шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газар /АТГ/, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилладаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг газар байхгүй. Үүнээс болж эдгээр байгууллагад ажилладаг албан тушаалтан дунд авлига хээл хахуул эрх мэдлээ урвуулан ашиглах явдал хэт ихэслээ.
Уг нь Монгол Улсад тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилладаг, албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэсэн тусгай байгууллага байсан ч түүнийг нэр бүхий цөөн хэдэн улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө 2014 онд татан буулгасан. Иймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэв.
Ингээд 'Хөх Монгол бүлгэм”-ийн зүгээс АТГ-т хандан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлигал өгч ашиглуулж байж болох талаар шалгах, мөн түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыг шалгаж өгөх хүсэлтийг хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл