АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогджээ. Тэрбээр өчигдөр албан ажлаа хүлээж авсан байна. Э.Амарбатын хувьд 2002 онд Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулагдахад анх дэд даргаар томилогдон ажиллаж байсан.
Харин 2007 онд АТГ байгуулагдахад тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллах болсон юм. Тэрбээр өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албыг орхиж, прокурорын байгууллагадаа ажиллах болсон талаар УЕПГ-ын эх сурвалжууд мэдээлэв.
Сэтгэгдэл