Эрх баригчид ямбыг нь эдэлж байгаа шигээ ялыг нь ч vvрэх учиртай.
Тэгвэл ямбаа эдэлчихээд, ялаа vvрэх дургуй улстөрчид саарал ордноор нэг
манаргаж явна. Ингэж хэлэх баримт нотолгоо нь ч байна. Учир нь өнгөрсөн
зургаадугаар сард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-ын дэргэдэх мөрдөн
байцаах албыг Улсын Ерөнхий прокурорын дэргэд буцаан аваачих хуулийн
төслийг санаачилсан билээ.
Уг хуулийн төсөл УИХ-д хэлэлцэхээр боловсруулж буй Эрvvгийн хэрэг
шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон Мөрдөх албаны тухай хуулийн
төслийн өмнvvр дараалал дайран орж байсан юм. Тэрбээр Эрvvгийн байцаан
шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын
тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, эдгээрийг хэрэгжvvлэх
зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж,
Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцvvлэн УИХ-ын даргад өргөн
барьсан. Тvvнийг нь АН-ын бvлэг шvvрэн авч Хууль зvйн байнгын хороо энэ
асуудлаар бvтэн өдөржин хуралдсан боловч төслийг УИХ-аар хэлэлцvvлэлгvй
буцааж байсан тvvхтэй. Тэгвэл тvvний санаачилсан хуулийн төслийг удахгvй
дахин хэлэлцэхээр болоод байна.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн онд Прокурорын дэргэдэх
мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг vvргийг нь АТГ-т шилжvvлж
байсан. Тухайн vед "АН-ынхан авлигатай тэмцэнэ, албан тушаалын хэрэгт
орооцолдсон хэнбугай ч хуулийн өмнө зогсох ёстой” хэмээн хоёр гараа
өргөж байсан удаатай. Гэтэл жил ч хvрэхгvй хугацаанд дээрх санаа бодлоо
шал эсрэгээр өөрчилж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах
албыг Прокурорын дэргэд байх ёстой гэдгийг хоёр гараа өргөн дэмжиж
байгаа нь хачирхалтай.
Яг vнэндээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зvтгvvлж байгаа хуулийн
төсөлд АТГ-ын хуулиар олгосон бvрэн эрхийнхээ хvрээнд мөрдөн шалгах
ажиллагаа явуулдаг харьяаллын хэргvvдээс хээл хахууль өгөх, авах,
зуучлахаас бусад албан тушаалын гэмт хэргийг цагдаагийн байгууллагын
харьяалалд, Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт
шилжvvлэх тухай санал явж байгаа.
Хэрвээ Мөрдөн байцаах албыг Улсын ерөнхий прокурорын газарт шилжvvлбэл
Монгол Улсын Vндсэн хуулийн 56 дугаар зvйлд зааснаар прокурор нь хэрэг
бvртгэх, мөрдөн байцаах, ял эдлvvлэх ажиллагаанд хяналт тавьж, шvvх
хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн Үндсэн хуулийн vзэл
баримтлалыг зөрчинө.
Уг нь 1996 онд Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хууль, 2002 онд
Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлэх ажлыг зохицуулж, хяналт тавих орон тооны бус Үндэсний
зөвлөлийг байгуулж 2005 оны аравдугаар сард Авлигын эсрэг НҮБ-ын гишvvн
орнуудын нэгэн адил Авлигын эсрэг конвенцийг мөрдөж, тусгай хөтөлбөр,
төлөвлөгөө боловсруулж, ажиллах vvрэг хүлээсэн.
Харин 2007 оны нэгдvгээр сарын 11-нд АТГ-ыг албан ёсоор байгуулсан
байдаг. Энэхvv Олон улсын конвенцид нэгдэн орсныхоо төлөө УИХ, Авлигатай
тэмцэх газрыг татан буулгахдаа тулбал эхлээд "Монгол Улс НVБ-ын Ерөнхий
ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 58/4 тоот тогтоолоор
баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенциос татгалзах ёстой.
Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын энэхvv
мэдэгдлийг хvлээн авсан өдрөөсөө хойш нэг жилийн дараа цуцлах учиртай
байдаг юм байна. АТГ төр засагт өндөр албан тушаал хашиж явсан хэд хэдэн
эрхмийг татвар төлөгчдийн хөрөнгийг шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан
ашигласан хэргээр ялыг нь эдлүүлж нийгэмд багагүй шуугиан тарьснаараа
эрх мэдэлтнүүдийн хорхойтой араанд зуугдах болсон нь энэ гэж хэлэх
хүмүүс ч олон байна.
Өөрөөр хэлбэл, АТГ-ын шалгаж тогтоосон хэргүүд прокурорын шатанд
хэрэгсэхгүй болдог үзэгдэл сүүлийн үед хавтгайрсан гэдийг нэр төртэй
хуульчид хүртэл хэлдэг. Энэ нь албан тушаалтантай холбоотой хэргүүд
шүүхэд очихоос өмнө сугарч байна гэсэн үг. Тэгэхээр тус газрын чиг
үүргийг өөрчилвөл хэн нь авлигатай тэмцэх вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Энэ мэтээр төр засгийн томчууд нь АТГ-аас айж, үйл ажиллагааг нь нухчин
дарах талаар мастер төлөвлөгөө боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр
болчихлоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л. Болд, Ц.Оюунгэрэл нар
Н.Алтанхуягт хvч өгч "Авилгатай тэмцэх байгууллагын vйл ажиллагааг
өөрчлөхгүй бол болохгүй нь” гэсэн уур амьсгалийг нийгэмд тарааж эхэлсэн.
Юутай ч АТГ-ыг нэг мөр нухчин дарж, татан буулгах сонирхолтой бvлэглэл
эрх баригчдын дунд бий болсон нь хамгийн том аюул, гамшгийг дагуулж
мэдэхээр болчихлоо. Авлига гээч 15 толгойтой атгалжин хар мангас төрийг
хүчгvйдүүлж байгааг эрх баригчид мэдэж байгаа хэрнээ мэдээгүй царайлж,
нухчин дарахаар улайрч байгаа нь харамсалтай хийгээд эмгэнэлтэй. Хараа
хяналтгүй, цадаж ханахыг мэдэхгүй хулгайлж, авлигадаж, хээл хахууль
цэцэглүүлэхийг юундаа тэгтэл үхэлдэн хүсэмжилнэ вэ, ноёдууд аа.
Р.Саруул
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Сэтгэгдэл