Э.Амарбат Прокурорын байгууллагад эргэн ирлээ


Э.Амарбат Прокурорын байгууллагад эргэн ирлээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат Прокурорын байгууллагадаа буцаж ирлээ. Тэрээр Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдож, өчигдөр ажлаа хүлээж авсан байна.

Тэрээр 2002 онд Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулагдахад анх дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Харин сүүлд 2007 онд АТГ байгуулагадахд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллах болсон юм.

Тэрээр өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албыг орхиж, прокорын байгууллагадаа ажиллах болсон талаар УЕПГ-ын эх сурвалжууд мэдээлжээ.

http://eagle.mn/r/7186


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.