МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нарын авлигын хэргүүд нэмж илэрчээ


МХЕГ-ын удирдлагуудыг авлигын хэрэгт шалгаж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл яг ямар хэргээр шалгаж байгаа талаар АТГ-аас дараах тайлбарыг өгч байна.

"МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нарыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр хүмүүс бүлэглэн бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, мал, малын гаралтай бүтээгдэхүүн, шонхор шувуу, тахиа, гахайны мах, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, удаашруулах, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний мөнгийг хахууль болгон авч зарцуулсан болох нь тогтоогдсон.

Прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийсэн нэгжлэгийн ажиллагаагаар сэжигтнүүдийн ажлын байр, орон сууц хамаарал бүхий обьектуудаас 500 гаруй сая төгрөгийн валют, бэлэн мөнгө илрүүлж хураан авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ хүмүүсийг яллагдагчаар цагдан хорьж, цаашид өөр их хэмжээний хахуулийн үйлдэл хэргийг илрүүлэн шалгаж байгаа” гэж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.