Мексикт дахин нэг сэтгүүлчийн амийг хөнөөжээ


 

Мексикт дахин нэг сэтгүүлчийн амийг хөнөөжээ

 

 Мексикийн сэтгүүлч Серхио Мартинес Гонсалесын амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарчээ.


Чьяпас мужийн Тустла-Чико хотын зоогийн газарт байхад нь түүнийг буудан хөнөөсөн байна. Түүний гэргий мөн шархадсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа аж. Үл таних этгээдүүд амийг нь заналхийлж байгаа бөгөөд эрх баригчдаас тусламж үзүүлэхийг хүсч байгаа талаараа өмнө нь Мартинес нийгмийн сүлжээнд бичиж байжээ.


Мексикийн Хүний эрхийн асуудлаархи үндэсний комиссын мэдээлснээр, 2000 оноос хойш Мексикт 138 сэтгүүлч амиа алдсан бол 2005 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн 21 ажилтан ор сураггүй алга болсон байна. Мексикийн Газар зүй болон статискийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, 2017 онд тус улсад хүний амийг хөнөөсөн 31200 хэрэг гарсан байна. Хүний амийг хөнөөсөн хэргийн улмаас энэ оны эхний хагас л гэхэд Мексикт нийт 16000 хүн амь насаа алджээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 18 хувиар өндөр байсан аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.