Дракулагийн “залгамжлагч” тодорчээ


 

Дракулагийн “залгамжлагч” тодорчээ

 

Румыны иргэн Андреас Батори цус сорогчид домогт өгүүлэгддэг баатрууд биш харин бодит амьдрал дээр ч байдаг юм гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр өөрийгөө жинхэнэ цус сорогчид тооцдог байна. Тэр ч бүү хэл, өөрийгөө Дракула хочит Влад Цепешийн өв залгамжлагч хэмээдэг аж. Дэлхийн түүхэнд хамгийн ихээр алдаршсан румын хүн бол домогт Дракула билээ. Андреас Батори өөрийгөө Гүн хэмээдэг бөгөөд олон зуун жилийн өмнө Дракулагийн амьдарч байсан Бран цайзын дэргэд амьдардаг гэдгээ тодотгов. 

Өдгөө Бран цайз жуулчдын очих дуртай газрын нэг болоод буй. Аялагчид Румынд одоог хүртэл цус сорогчид амьдардаг гэдгийг мэдэхгүй биз ээ. Энэ талаар Андреас "Дөрвөн жилийн өмнө Влад Цепеш миний зүүд нойронд ирж надтай уулзсан. Тэр хар өнгийн өмсгөлтэй байсан бөгөөд намайг өөрийн хүүгээ гэсэн. Би түүний үр сад гэдэгтээ итгэл муутай байна. Гэхдээ тэр намайг өөрийн залгамжлагчаар сонгон авч, өв уламжлалаа үргэлжлүүлээсэй гэж хүссэн гэж боддог” хэмээн ярьжээ. Андреас өөрийн овгийг Батори гэж авсан нь санаандгүй хэрэг биш юм. Дундад зууны үед Унгарт Батори гэдэг гүнгийн авхай амьдарч байсан түүхтэй. 

Тэр гүнгийн авхай залуу охид, бүсгүйчүүдийг тамлан зовоож алаад, тэдний цусанд шумбаж, уудаг байсан гэлцдэг. Орчин үеийн цус сорогчид хүн рүү дайрдаггүй билээ. Тэд "Хар хун” гэдэг бүлэгт багтдаг хүмүүсийн тэдэнд тусгайлан зориулж бэлдэж өгдөг цусыг уудаг юм. Цус сорогчид цусаа үнэгүй хандивлахыг хүсэгчид олон байдаг гэнэ шүү. Батори тэр хүмүүсийн цусыг ууж эрч хүчээр цэнэглэгддэг аж. Хувцасны загвар зохион бүтээдэг энэ эр мөн авсан дотор унтдаг агаад бясалгал хийх дуртай гэнэ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.