Сонгуулийн солиорол


Сонгуулийн солиорол Солирол эхэллээ. Сонгууль болгоны өмнө улстөрчид солиордог гэмтэй. Ялангуяа улс орны мөнгө санхүүг гартаа атгасан эрх баригчид илүүтэй солиорно. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ийм шинж тэмдэг илрээд эхэллээ.

"Малчдын зээлийн хүүг нэг оронтой тоонд оруул” гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт тэр даалгав. ХААН банкны малчны зээл дунджаар жилийн 29 хувийн хүүтэй. Тэгэхээр зээлтэй малчныг 20 хувийн хүүгээс чөлөөлөх нь. Банкны эзэд малчны зээлийн хүүг ес хувь болгоод алдагдлыг нь нуруундаа үүрнэ гэж үү.

ХААН банкны эзэн, Хидео Савада, Ц.Баатарсайхан нар зөвшөөрөхгүй л болов уу. Тэндээс зээл авсан малчдын зээлийн хүүг хөнгөлөхийн тулд төсвөөс зөрүүг нь өгч таарна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр малчдыг халамжлахтай утга нэг. Малчны зээл олгодог өөр нэг банк бол Төрийн банк.

Энэ банк ХААН-тай ижил төстэй нөхцөлөөр малчдад зээлолгодог. Төрийн банкны бүх хувьцааг Сангийн яам эзэмшиж байгаа. Төрийн өмчит учраас энэ банкийг эрх баригчид элэг барих нь дамжиггүй.

Сангийн сайд Б.Болор гүйцэтгэх захирал руу нь утас цохиод малчны зээлийнхээ хүүг 10 хувь хүртэл бууруул гэж үүрэгдээд л хэрэг бүтчихнэ. "Алдагдал хүлээнэ” гэж учирлавал "Албан тушаалыг чинь авчихна шүү” гэж айлгаад л амыг нь таглачих байлгүй.

Малчны зээлийн хүүг ямар учир шалтгааны улмаас хөнгөлж байна вэ? Энэ асуултад Ерөнхий сайд бодитой хариулт өгөх шаардлагатай. "Барилга болон мал аж ахуйн салбар чухал учраас дэмжих нь зүйтэй” гэж үүрэг өгөх үеэрээ ярьжээ.


Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.