Еврэйчүүд дэлхийн хүн амын 0,2 хувийг эзэлдэг хэрнээ Нобелийн шагналын 22 хувийг эзэгнэдэг. Ийм чадварлаг, оюунлаг хүн бүтээх нууцыг сайн судалж, авах зүйлсийг нь авч чадвал манай улсаас ч нобелийн шагналтан төрөх өдөр ирэхийг байг гэхгүй. Тэгвэл шинжлэх ухаан, технологи, бизнест толгой цохиж ирсэн жүүдүүд хүүхдээ номонд дуртай болгодог 3 аргыг хүргэж байна.
Үүнд:
1. Хүссэн номыг нь авч өгөөрэй. Уншсан эсэхийг бүү анхаар. Авч өгөөд л бай. Өөрөө ч сайн гэж бодсон номоо авч өг. Уншихгүй байсан ч болно. Бүүр сүүлд уншссан ч болно. Еврэй айл хэчнээн ядуу ч хамгийн багадаа 10 номын шкафтай байдаг гэнэ лээ.
2. Ном хаа саагүй байж болно. Орны шүүгээ, ТВ-ийн хажууд, жорлонд, хоолны ширээн дээр гээд хаа саагүй л ном байлга. Хөглөрүүл гэсэн үг биш шүү. Цэвэрхэн ганцхан шкафанд байлгах гэж хичээгээд хэрэггүй гэсэн үг
3. Ээж, аав нь өөрсдөө унш. Унш гэж хүүхдээ шахаж болохгүй. Зүгээр л орхичих. Нэг мэдэхэд уншдаг болно.
Сэтгэгдэл