Нийслэлийн Газрын албанаас Туушин зочид буудалд мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд Туушин зочид буудлыг шатаа буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан байна.
Тус зочид буудал нь газар эзэмших гэрээг зөрчин, дур мэдэн газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн зөрчилтэй юм. Тиймээс энэ зөрчлөө 10 дугаар сарын 15-ны дотор багтаан арилгаж, газар чөлөөлөхийг шаардлаа.
Сэтгэгдэл