
Нийтийн эзэмшлийн 200 гаруй зам, талбайг тохижуулж, шинээр 125 хүүхдийн тоглоомын болон спортын талбай, нийт 29 байршилд нийтийн бие засах газар тус тус байгуулсан байна. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд орчин үеийн аргачлал, техник технологиуд ашигласан гэдгийг онцлох хэрэгтэй.
Жил бүр "Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан” зарлан явуулсны үр дүнд 204.8 га талбайг цэвэрлэж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулжээ.
Мөн "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, "Монгол наадам” цогцолборт томоохон бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Нийт тохижилтын ажлын 45 хувь буюу 401 ажил Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд, 19 хувь буюу 169 ажил Чингэлтэй дүүрэгт хийгдсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл