"АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд тохижилт хариуцсан Шуурхай штабынхан Гэндэн, Жамьян-Гүний гудамжинд хийж буй тохижилтын ажлуудтай танилцлаа. Одоогоор Гэндэн, Жамьян-Гүний гудамжинд явган хүний замын хавтан солих ажлыг хийж байна. Гэндэнгийн гудамжинд 56, Жамьян-Гүний гудамжинд 20 модыг тарьсан бөгөөд мод хэлбэржүүлэлт хийх, тогоо гаргах ажлуудыг хийж эхлэв.
Хот тохижилтийн Шуурхай штабын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал "Ажлын хэсгийнхэн хариуцсан гудамжныхаа бүх ажилд анхаарал хандуулж ажиллах ёстой. Гэрэлтүүлгийн шон, худгийн таг, ногоон байгууламж, хог хаягдал гээд орхих асуудал нэг ч байж болохгүй. Ирэх бямба гарагт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна. Ажлын хэсгийнхэн хариуцсан гудамжныхаа аж ахуйн, байгууллагуудад орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэйг сануулж, хяналт тавих шаардлагатай. Дур мэдэн барьсан хайс хашаа хашлага, сурталчилгааны самбар, түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж, энэ ажилд дүүргүүд илүү анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй” гэлээ.
Сэтгэгдэл