Одоогоор "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав.
"АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм.
Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав 6 сандал нэмж байршуулна.
Сэтгэгдэл