Майкрософт компанийн твиттер сүлжээ өчигдөр дэлхийн хэд хэдэн улсад
түр хугацаанд саатсан билээ. Арван жилийн түүхэндээ тус сүлжээнд анх
удаагаа томоохон хэмжээний саатал үүсч байгаа нь энэ байсан юм.
Тэгвэл
Гринвичийн цагаар өчигдөр 18.00 цагийн үед твиттер сүлжээ хэвийн
ажиллаж эхэлсэн бөгөөд албаныхан "Дотоод код нь солигдсонтой
холбоотойгоор түр хугацаанд саатал үүссэн” гэж тайлбарласан байна.
Твиттерийн
сүлжээ Өмнөд Африк, Бразил, Филиппин, Нигер, Уганда зэрэг улсуудад
дөрвөн цаг орчим хугацаанд тасалдсан аж. Харин Лондон, Парис хотод нэг
цаг орчим хугацаанд түр саатсаны эцэст ажиллаж эхэлжээ. Үүнээс гадна
Орос орчмын бүс нутагт одоо ч гэсэн сүлжээ саатсан хэвээр байгаа гэнэ.
Сэтгэгдэл