Машинаа халаах гэж байгаад гал алджээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Биокомбинатын ... тоотод оршин суудаг иргэн Ж /45 настай, эрэгтэй/ гараашдаа "Huyndai Porter” автомашинаа халаахаар ил гал түлснээс гал алдаж, гарааш болон "Mustang-5” мотоциколь шатжээ.

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Гал түймрийг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65, 30 дугаар ангийн алба хаагчид унтраажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.