Гэмтлийн улмаас тойргийн барилдаан өнжсөн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын 18-нд мэс засалд орохоор болжээ. Есдүгээр сарын башёд итгэлтэй түрүүлсэн аварга тойргийн барилдааныг эхлүүлсэн ч аравдугаар сарын 12-ноос барилдааныг орхисон юм. Тэрбээр өвдөгнийхөө рентген зургийг твийтерт оруулан, энэ талаар мэдэгдсэн билээ.
Их аварга одоо Токиод эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд аравдугаар сарын 9-нөөс эхлэн баруун өвдөг нь хөндүүрлэсэн тул маргаашнаас нь бэлтгэлд ч орж чадаагүй юм. Их аварга өмнө нь хурууны ясны бэртлийн улмаас хоёр ч удаа мэс засалд орж байсан юм.
Аравдугаар сарын 3-нд эхэлсэн мэргэжлийн сүмо бөхийн намрын тойргийн барилдаан Изүмасано, Киото, Икэда, Күраёши, Сожа, Такамацү, Хирошима, Ямагүчид үргэлжилнэ.
Сэтгэгдэл