АНУ-ын төрийн тэргүүн байгалийн гамшигт нэрвэгдсэн муж улсуудад очно


 

АНУ-ын төрийн тэргүүн байгалийн гамшигт нэрвэгдсэн муж улсуудад очно

 

Өнгөрсөн долоо хоногт "Майкл” хар салхинд нэрвэгдсэн Флорида болон Жоржия муж улсад АНУ-ын Төрийн тэргүүн очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцахаар төлөвлөж байгаа тухай "Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Д.Трамп өнгөрсөн ням гарагийн орой Жоржия муж улсад онцгой байдал зарласан юм. АНУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын дарга Флорида муж улсын хэд хэдэн хотод очиж, нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа "Миний харж байсан хамгийн уршиг бүхий гамшгуудын нэг болж өнгөрсөн байна” гэж хэлжээ.

"Майкл” хар салхи АНУ-ын Флорида муж улсаас эхлэн Виржиния муж улсыг дайран өнгөрөхдөө 17 хүний амь насыг авч одсон бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ажээ.

Хүчтэй шуурга дэгдэж эхэлснээс дөрөв хоногийн дараах байдлаар, далайн эргийн, жижиг "Панхандл” хотоос өгсүүлээд метрополитан "Панама” хот зэрэг олон арван хот байгалийн уг гамшигт үзэгдэлд өртөж, асар их хэмжээний хохирол амсаад байна.

Үүний зэрэгцээ Флорида муж улсад 190 мянга гаруй өрх, Жоржия муж улсад 120 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасраад байгаа юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.