Агаарын бохирдол хүүхдийн ой санамжинд муугаар нөлөөлдөг


 

Агаарын бохирдол хүүхдийн ой санамжинд муугаар нөлөөлдөг

 

Агаарын бохирдол эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдэг нь аль эрт тодорхой болсон зүйл. Тэгвэл Барселона хотын эрдэмтэд хүүхдүүдийн ой санамж агаарын бохирдолтой шууд холбоотой гэдгийг тогтоосон аж. Тэдний явуулсан судалгаанд 7-10 настай 1200 гаруй хүүхэд хамрагджээ. Хүүхэд болгон мэдээж өдөр бүр сургуульдаа явдаг байв. 12 сарын хугацаанд судлаачид хүүхдүүдийн анхаарлын хэмжээ, ой санамжийг хэмжсэн гэнэ. Мөн мэргэжилтнүүд хүүхдүүдийг хичээлдээ яваад ирэх хооронд агаарын бохирдол хэр байсныг хэмжсэн аж. Тэгтэл агаар бохирдсон үед хичээлдээ явж байсан үеийнх нь ой санамжийн үзүүлэлт харьцангуй муу гарчээ. Тиймээс судлаачид хүүхдүүд сургуульдаа агаарын бохирдол багатай хэсгээр зорчих юм уу амны хаалт хийж явахыг зөвлөв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.