Энэтхэгт тархаад байгаа "Зика” вирусийн халдвар авсан тохиолдол 72-т хүрээд байна.
"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан тохиолдол 12-оор нэмэгдлээ. Халдвар авсан хүмүүс бүгд Ражастан мужийн нийслэл Жайпур хотын оршин суугчид байна” гэж эрүүл мэндийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Ражастан мужийн эрүүл мэндийн албаны дарга Венү Гуптагийн мэдэгдсэнээр, халдвар авсан 72 хүний 60 нь бүрэн эдгэрсэн бол 12 хүнийг эмчилгээнд хамруулж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ "Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны 280 гаруй баг бүрэлдэхүүн айл өрх бүрт шинжилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар 96 мянга орчим айл уг шинжилгээнд хамрагдаад байна. Мөн 244 мянга гаруй чингэлгийг шалгаснаас 55 мянга гаруй нь авгалдайтай байсныг устгалаа” гэж Венү Гупта мэдэгдэв.
"Зика” вирус нь халуун орны "кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.
Сэтгэгдэл