"Ханара Март" дэлгүүрээс хугацаа нь дууссан 1541 хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэв


 

 

"Ханара Март" дэлгүүрээс хугацаа нь дууссан 1541 хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэв

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаалж байсан "Ханара март” дэлгүүрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр  "Ханара март” ХХК-ийн "Ханару” минимаркет хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Мөн НМХГ-т 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргагч дахин мэдээлэл өгсний дагуу холбогдох чиглэлийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетид хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын явцад Солонгос улсаас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон, хугацааг хуурамчаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогджээ.
Илэрсэн зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүргийн хүрээнд:
 

 

  • Хадгалах хугацаа дууссан болон он сарыг засаж янзалсан нийт 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн саатуулсан,
  • Хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн,
  • Хоол хүнсний хордлого, халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 18 нэр төрлийн ургамлын гаралтай, 11 нэр төрлийн далайн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс нийт 29 дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулсан байна.

 

Мөн "Ханара март” ХХК-аас нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт нийлүүлсэн хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүний татан авалт хийх мэдэгдлийг хүргүүлсэн гэлээ.




 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.