Тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын 73 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно


 

Тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгын 73 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно

 

Монголын ард түмэн 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг "Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 73 жилийн ой” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгвэл түүхт ойг тохиолдуулан "Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо”-г үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн, Архангай аймгийн "Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат болон Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбооноос санаачлан Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахаар болсон аж.

Хүчит бөхийн барилдаан 2018 оны аравдугаар сарын 20-ны 11.00 цагт Спортын төв ордонд болно. Хамтран зохион байгуулагчаар Архангай аймгийн "Бөхбилэгт” дэвжээ оролцож байгаа аж.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.