Цэргийн 7 дугаар наадамд Хятадын 400 тамирчин оролцоно


 

Цэргийн 7 дугаар наадамд Хятадын 400 тамирчин оролцоно

 

Ирэх оны 10 дугаар сарын 18-27-нд БНХАУ-ын төвийн нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотноо зохион байгуулах "Дэлхийн цэргийн наадам”-д тус улсын зэвсэгт хүчний 400 гаруй тамирчин оролцоно гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас лхагва гарагт мэдээлэв.

Олон улсын цэргийн спортын зөвлөлөөс 1995 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулж эхэлсэн олон төрөлт спортын наадмын үеэр спортын 27 төрлийн 320 гаруй тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ удаагийн наадамд агаарын теннис, ширээний теннис, эрэгтэйчүүдийн гимнасик зэрэг төрлүүд шинээр нэмэгдэх ажээ.

Дэлхийн цэргийн долдугаар наадамд 100 гаруй орны 10 мянга гаруй тамирчин оролцож, өрсөлдөх юм. "Хятадын тамирчид гольфоос бусад бүх төрлийн тэмцээнүүдэд оролцох ба энэ наадамд оролцохоор 29 багийг бүрдүүлэх бөгөөд энэ оны эцэс гэхэд тамирчдыг сонгосон байх юм” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

"2019 оны дөрөвдүгээр сар гэхэд тэмцээнүүдийг зохион байгуулах 35 талбайг байгуулсан байх бөгөөд наадмын тасалбар гуравдугаар сараас эхлэн худалдаанд гарна” гэж уг наадмыг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Руйфэнь мэдээлжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.