Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Цэцэг төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музей, МУБИС гэсэн байршлууд дахь дөрвөн замын уулзварт шар тэмдэглэгээ хийсэн. Тус тэмдэглэгээг хийхийн тулд улсын төсвөөс 200 орчим сая төгрөг гаргасан гэх бөгөөд энэхүү тэмдэглэгээ арав ч хонолгүй эхнээсээ арилж эхэлжээ. 11-р сарын нэгний өдрөөс эхлэн бүрэн утгаараа нийслэлд үр дүнгээ үзүүлж эхлэх байсан тус тэмдэглэгээ эхнээсээ ийн арилж эхэлсэн байх бөгөөд мэргэжлийн байгууллагууд сайн чанарын урсаж, арилдаггүй будгаар тус тэмдэглэгээг хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлж байсан цаг саяхан. Гэсэн ч замын шар тэмдэглэгээ "Гэрэлт гудамж"-ний түүхийг давтан тун удахгүй нүдэнд үзэгдэхгүй шахам болоход ойрхон байгаа бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг ийн хий дэмий салхинд хийсгэсээр буй нь тун ч харамсалтай.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn
Сэтгэгдэл