Төрийн албаны машинд тэмдэглэгээ тавьж байна


 

Төрийн албаны машинд тэмдэглэгээ тавьж байна

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглуулахгүй байх шийдвэр гаргасны дагуу өнөөдрөөс төрийн албаны машинд "Албан хэрэгцээнд" гэсэн тэмдэглэгээ нааж эхэлжээ.

Төрийн албаны машиныг амины ажилдаа ашигласан тохиолдолд 97178008 дугаарт хандах боломжтой юм. Хэрэв тухайн машины жолооч албаны бус хэрэгцээнд ашигласан бол авто баазаар нь дамжуулж хариуцлага тооцох, харин албан тушаалтан албаны бус зориулалтаар ашигласан бол харьяа байгууллагад нь мэдэгдэж, хариуцлага тооцно гэж мэдэгдэж байгаа билээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.