ЖҮДОГИЙН ”ЯЛАГДАШГҮЙ ГҮНЖ” ДАРЬЯ БИЛОДИД ГЭЖ ХЭН БЭ...


 

 ЖҮДОГИЙН ”ЯЛАГДАШГҮЙ ГҮНЖ” ДАРЬЯ БИЛОДИД ГЭЖ ХЭН БЭ...

 

 

Спорт сонирхогчдын анхааралд хамгийн ихээр өртөөд буй 17 хон настай Украйны тамирчин Дарья Билодид ур чадвар болон гоо үзэсгэлэнгээрээ шуугиулах болжээ. Түүний аав болон ээж хоёул жүдоч бөгөөд тэрээр багаасаа эргэлт буцалтгүй жүдод дурлан уйгагүй хөдөлмөрлөсөөр 17 хон насандаа хамгийн ажилттай яваа жүдочдийн жагсаалтыг тэргүүлж явна.

Тэрбээр Өсвөр үе, залуучуудын ангиллын тэмцээнд дийлдээгүй түүнийг "акул”-уудтай хэрхэн барилдахыг олон хүн сонирхон, чих тавин хүлээж байв. Зарим бөх багадаа онцгойрсон ч насанд хүрээд амжилт нь саардаг ч Украин охин тэгсэнгүй. Түүний өрсөлдсөн насанд хүрэгчдийн ангиллын анхны тэмцээн нь Европын цомын аварга байлаа. Тэмцээнд торолгүй түрүүлэн, дараа нь Европын аварга болж, олны итгэлийг амжилтаар хариулав. 

Сайн барилдахаас гадна гойд үзэсгэлэнтэй учир түүнийг спортоос өөр салбарыхан ч тун их сонирхдог. Мэргэжлийн боксчин, WBC холбооны дэлхийн аварга асан М.Бриедисийн промоутер, англи мэргэжилтэн А.Сиеста гэхэд түүнийг сонирхож буй хүмүүсийн нэг. Тэрбээр нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хэрэв би Белодедын менежер болох юм бол түүнийг Холливудын од болгоно” гэсэн удаатай.

Олны итгэж байсанчлан Дарья Билоди үнэхээр 17 насандаа Дэлхийн аварга болж чадлаа. Казахстаны нэрийн өмнөөс барилдах болсон Монголын тамирчин Г.Отгонцэцэгт 2017 онд ялагдсан ч түүнээс хойш Г.Отгонцэцэгийг энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний барилдаантай нийлээд дөрвөн удаа яллаа.

Жүдо бөхийн ертөнцөд ийм нэгэн шинэ од мэндэлж байгааг хүлээн авна уу!

Related image

Related image


Image result for Дарья Билодид

Image result for Дарья Билодид

Image result for Дарья Билодид

Image result for Дарья Билодид

Related image

Image result for Дарья Билодид гэж Ñ ÑÐ½ бэ

Image result for Дарья Билодид гэж Ñ ÑÐ½ бэ

Image result for Дарья Билодид гэж Ñ ÑÐ½ бэ

Image result for Дарья Билодид гэж Ñ ÑÐ½ бэ


Related image


Image result for Дарья Билодид


Image result for Дарья Билодид


Image result for Дарья Билодид


Image result for Дарья Билодид


Image result for Дарья Билодид



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.