Шатахууны үнэ 2000-д хүрч байхад сайд нь буурч байгаа гэж мэлзсээр


Шатахууны үнэ 2000-д хүрч байхад сайд нь буурч байгаа гэж мэлзсээрУржигдар орой "Маргаашнаас эхэлж шатахууны үнэ дахин нэмэгдэнэ” гэсэн албаны бус мэдээллийг цахим сүлжээнд түймэр ассан аятай дэгдээсэн. Тэгвэл өнөө өглөө гэнэтийн бэлэг болгож зарим шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууны үнээ нэмсэн харагдав.

Тухайлбал, хотын захуудаар 2000 төгрөгт хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө "Тэс петролиум” ШТС үнээ нэмсэн байна.

Харин өнөө өглөө хэвлэлийн бага хурал хийсэн салбарын сайд Д.Сумъяабазар шатахууны үнэ харьцангуй буурч байгаа гэж улайм цайм худал хэлэв.

Тэрбээр ".Шатахууны үнэ ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаад санаа зовж байна. Шатахууны үнийн өсөлт болон бусад дагалдах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дагаж өсөж байна. Гэхдээ шатахууны үнэ харьцангуй буурч байгаа” гэжээ.

Өнгөрсөн шөнө 2000 төгрөгт хүрсэн мэдээллийг салбарын сайд нь мэдээгүй, сонсоогүй юу, эсвэл мэдсээр байж худлаа хэлж мэлзэв үү.
Эх сурвалж: Olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.